Үзсэн тоо: 4236

         Сүүлийн үед орон сууцны үнийн өсөлтийн талаар бичсэн материалууд сайтуудаар их гарч байна. Гол сэдэв нь барилгын компаниуд 8 хувийн зээлийн нөлөөгөөр үнээ маш их нэмэж байгаа тухай юм. Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг хэдэн барилгын компаниудыг барьж ноцох сонирхолтой байх шиг байна. 

  Хэдэн тоо дурдая. Улаанбаатар хотын хэмжээнд захиалга авч буй 200 гаран орон сууц баригдаж байна. Үүнээс
           1-р сард 21
           2-р сард 29
           3-р сард 26
           4-р сард 37
           5-р сард 27
           6-р сард 28
        7-р сард ердөө 8 компани /өнөөдрийн байдлаар/ үнээ их багаар нэмжээ. Үнийн өсөлт ихэвчлэн 50,000-100,000 байдаг.

 

    Хамгийн сонирхолтой нь 8 хувийн зээлийн шаардлага хангах ашиглалтанд орсон орон сууц 6 сарын сүүлийн судалгаагаар 450 гаруйхан байсан юм. 
        Орон сууцны үнийн огцом өсөлт шинэ биш хуучин орон сууцны зах зээл дээр болж байна. Шинэ орон сууцны үнийн өсөлт бий, гэхдээ огцом биш өөрийн хурдаар явж байгааг дээрх тооноос харж болно.
8 хувийн зээлийн хөтөлбөр эртэдсэн, оройтсон тухай бас их маргаж байна. Хэрэв нийлүүлэлт талаа бодсон бол эртэдсэн гэдэг нь эндээс харагдана. Учир нь шинэ орон сууцууд ихэвчлэн намар, өвөл ашиглалтанд ордог.

 

      Ийм шалтгаанаар Монгол банк хөтөлбөрийг зарлахыг хүлээх сонирхолтой байсан. Гэтэл улс төрийн нөлөө орж сонгуулиас өмнө энэ хөтөлбөрийг зарласан нь өнөөдрийн хуучин орон сууцны үнийн огцом өсөлт болоод байна.

Мэдээллийн эх сурвалж: http://www.shinebair.mn